Зиак та бүхэн сар шинэдээ сайхан наадаж байна уу? гээл хольж хутгаад унахгүй юу. Жоохон том болоод эхэлсэн чинь аав ээж хүнтэй зөв зүйтэй, бүрэн бүтэн мэндчилж бай гээд салахгүй, мань мэт нь ичиж сандарсандаа энэ мэтээр хольж хутгаж балайгий нь авдаг байвшд.
Цэнгэлдэхээ тойроод л, хуушуураа идээд л… гэснээс би наадам үзэлгүй хэдэн жил болцийм бээ? Энд ирээд 3 наадам үзээгүй, ирэхийн өмнө жилийн зун ????????? байз бзбзбзбзб…. хотод байсан, хотод байхаар би наадам үздэггүйен. Тэрний өмнө жил Ховдын конкурсэд явж ядаргаанд ороод, наадмын өдөр хөдөө гэрлүүгээ яваад, тэнд очоод хэвтцэн, тэрний өмнө жил бас хотод байсан, бас цэнгэлдэх яваагүй. Заа байз, би ер нь хамгийн сүүлд 3-р курс төгссөн зунаа халти сумын наадам үзсэн шиг санагдаад явчлаа. Тэгэхээр чинь 8 жил наадмын талбайд очиж үзээгүй болоод явчлаа, хмммм ямар онцгүй байнаа. Тэгэхэд, тэр зун, би хамгийн сүүлд наадамд явсан, хөдөөний ангийнхантайгаа нийлж мориор явмаар санагдаад, хажуу айлийн ахаас түр морийг нь авсан чинь нөгөөх нь цэрэг эмээлтэй, аймаар намхан бүдүүн морь ккк. Тэгээд дээл түрийтэй гутал эрээд… Ээжийн нэг түрийтэй гутлыг өмсөөд, эгчийн ромбоны дээлийг өмслүү дээ. Нөгөөх нь нээх үнэтэй дээл, манай эгч хувцас хунартаа хүн хүргэдэггүй шахуу аймаар хажиг, би хулгайгаар өмссөнийг хэлэх үү, ёоостой хэцүү байжилээ, хүний дээл өмсөхөөр мөр өвддөгийн байналээшд. Аан тэгээд аймаар ганган хүүхэн “жороо морио”
унацан явжээсэн чинь дүүтэйгээ таараад, намайг өрөвдсөн үү, ичсэн үү өөрийнхөө морийг надад өгөөд, өөрөө миний муу цүндэнг унаад хэсэг явжилээ. Тэр морь нь нээрээ нээх гоё өндөр морь байсан, бас их гоё хэрэглэлтэй эмээл энэ тэртэй, даанч ам хатуутай, жаахан омголон. Ер нь бол эгчийн зүрх бэмбэгэнээстэй, гаднаа бол торгон дээлтэй, мөнгөн эмээлтэй, хулсан ташууртай ванлий хүүхэн байх гээд байгаам биш өөө. Тэр дундаас бие нь л өөрийнх наасс ккк..
Наадмын хуушуур ер нь их идэж үзээгүйн байна шүү. Ээж л гэртээ хийчихдэг байсийм. Бүүр жаахан байхад аавын машинтай морь дагадаг байсан, ёстой зүрх савчуулдаг байсан даа. Морь бахардах, хүүхэд унах л аймаар… Тэрнээс дагаж үзэх чинь барианд орохыг харахтай зүйрлэхийн биш, хэххэ. Аав ээж 2 наадмын өглөө 3-5 төгрөг өгдөг байсан. 2 өдөр хэрэглээрэй гэж.. Тэрийг нь эхний өдөр үрээд дуусгана. Ундаа авч ууна, консерев авч иднэ, бас өнөөхөө өсгөчих “санаатай”, гахай махай тоглоод алдана. Тэгээд наадмын 2 дахь өглөө ахиад 2-3 төгрөг аав ээж өгнө. Нэг зун тийм консеревнээс хордлого аваад, ах бид 2… алийгаа алдаж билээ.
За одоо наадмын гоёл. Нэлээн том болтлоо ээжийнхээ оёж өгсөн эрээн даавуун палаажыг, шинэ сандаалтай өмсөж гангарсан, эгч бид 2. Ээж бас ямар моодтэй хийлгэмээр байна гээд санал асууна шүү дээ. Лаг дизайнер. 3-4-р ангиас эхлээд ээж бид 2-ийн хувцаслалтанд эрс анзаардаг болж тэр үед охид юу өмсөж, юу моод болж байна, тэрийг л хамгийн түрүүн авч өгдөг байж дээ. Тэр үед ээжийнхээ тэгж санаа тавьж 2 охиноо гоёж байгааг анзаардаггүй байж. Эрзээнэн жинс энэ тэрийг хамгийн түрүүн өмсөж гангардаг байв. Аавыг ийшээ тийшээ явахад ийм тийм юм олж ирээрэй гэж захидаг, аав ч бас олж авчрах гэж овоо юм болдог байсан юм шиг байгаан. Даргаа панаалдаж орос дэлгүүрээс юм авахуулах, энэ тэндэхийн дэлгүүрийн нярав, ня-бог панаалдах гээд л. Одоо бодоод байхад аав ээжийг гоёх гэж их хичээдэг байж дээ. Хаашаа ч явсан, аймгийн төв ороод ирсэн ч, ээжид заавал юмтай ирдэгсэн. Их олон гоё хослол энэ тэр ээжид байдаг, ээж ер нь их ганган хүүхэн байжилээ. Дандаа аав л сонгож авчирдаг байсан. Ээжид их л хайртай болоод тэгдэг байсан байх даа. Юм авчирч өгөхдөө гол нь биш, хаа ч явж байсан “Тэр минь…” гэж санаж явдгийнх нь л нэг илрэл болов уу даа.
За наадам гэсэн чинь аав ээжийн хувцас болцон явж байна. За за наадмын ганц онигоогоор дуусгий. Бас баахан урт юм болчлоо байна.
Би хэдтэй ч байсийм бөө мэд, 4-5тай байсийм болов уу. Тэр жилийн наадам дуусаад 13-нд нь ээж надад “Миний охиoн, одоо наадам дууссан юм чинь шинэ сандаалаа тайлаад, хуучнаа өмс. Шинэ сандаалаа цэцэрлэгтээ явахдаа өмсөөрэй” гэж. Би шкафны ард талаас хуучин сандаалаа гаргаж ирээд өмсөх гээд уухичаад л суугаад байхаар ээж гайхаад надаас “Миний охин яагаав” гэтэл би өөдөөс нь “Ээжээ миний хуучин сандаал багадчихжээ” гэсэн гэжүгаа. 3 хоногт хөл асар хурдан томорсон байгаам. Аав ээж 2 өхөөрдөөд шинэ сандаалыг минь өмсүүлж байж билээ. Хэхэ, наадмын онигоо гэсэн чинь бас хувцасных болчлоо.
БҮГДЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ.
(Аан нээрээ саналаа, наашаа ирэхийн өмнөх зун хэдэн гадаад оюутан дагуулж Хөвсгөл явж, тэндхийн наадам дээр тал өдөр байсийм байна. Хамгийн сүүлийн наадам… Гүйээ… одоогийн байдлаар, өөрийн биеээр үзсэн. )